ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн цагдаагийн албаны энэ оны эхний хагас жилийн сахилга, ёс зүйн зөвлөгөөн, тайлангийн хурлыг 2023.07.04-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд чуулга”-ын их танхимд зохион байгуулж, танхимаар 350, цахимаар 21 аймаг, алслагдсан 3 дүүргийг 35 байршлаас 120, нийт 470 алба хаагчийг хамрууллаа.
Тус арга хэмжээнд Тээврийн прокурорын газрын дарга, хууль цаазын итгэмжит шатар зөвлөх Б.Одгэрэл, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Эхний хагас жилийн сахилга, ёс зүйн зөвлөгөөн, тайлангийн хурлаар хэрэгжүүлсэн онцлог ажлууд, алба хаагчдын сахилга ёс зүйн өнөөгийн нөхцөл байдлын талаарх сонсгол мэдээлэлтэй танилцаж, үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлын талаар алба хаагчдын санал сэтгэгдлийг удирдлагын зүгээс сонсож, харилцан санал солилцсон бол тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд цаашид хэрэгжүүлэх ажил анхаарах асуудлын талаар зөвлөмж, мэдээлэл хийлээ.
Мөн 2022 он, энэ оны эхний хагас жилд сахилга ёс зүйн зөрчилд холбогдоогүй 4 хэлтсийг тодруулан талархал гардуулан өгч, ажиллах хугацаандаа сахилга ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй нийт 11, Зам тээврийн хөгжлийн яамны "Хүндэт жуух" бичгээр 2, Биеийн тамир спортын газрын "Спортын мастер" цол тэмдгээр 1, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Хүндэт тэмдэг"-ээр 3, "Хүндэт үнэмлэх"-ээр 6 алба хаагчийг тус тус урамшуулан шагнаж, алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Чадварлаг хамт олон 2023” спортын 10 төрлийн цогцолбор тэмцээний нэгдсэн дүнгээр амжилттай оролцсон, тэргүүн байр эзэлсэн шилдэг нэгж, хамт олныг шалгаруулж өргөмжлөл, шилжин явах цомыг гардууллаа.
Тус арга хэмжээний үеэр "G-Mobile" ХХК-иас алба хаагчдад хөнгөлттэй үнээр дугаар авах эрхийн бичиг, азтан шалгаруулах сугалааг явуулж азтанаар шалгарсан алба хаагчдыг гар утас, интернэт модем, үнэгүй дугаар авах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа