• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЖОЛООЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЛЭЭ

2021-05-28
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЖОЛООЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЛЭЭ

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчлах, улсын болон орон нутаг, нийслэлийн чанартай авто замуудад хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор 2021.05.20-2021.06.20-ны өдрийг хүртлэх хугацаанд улсын хэмжээнд "Хүүхдэд ээлтэй жолооч" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний нээлтийг аймгийн Дундговь аймаг дахь  ГХУСАЗСЗ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын алба хаагчдаас цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Төр хувийн хэвшлийн байгууллага, иргэд, жолооч та бүхнийг уг арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Эх сурвалж: Дундговь аймаг дахь цагдаагийн газар