УЛСЫН ХЭМЖЭЭНД "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЖОЛООЧ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөл, Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Хүүхдэд ээлтэй жолооч” арга хэмжээг 2021.05.21-ний өдрөөс 1 сарын хугацаатай улсын хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байна.
Тус арга хэмжээний зорилго нь хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлах, улсын болон орон нутаг, нийслэлийн чанартай авто замуудад хүүхдийн аюулгүй тээвэрлэлт, хөдөлгөөнд оролцох соёл, дадлыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулахад оршино