• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“МАЛ-МАХ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2020-11-11
“МАЛ-МАХ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой "МАЛ-МАХ" нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Тус албаны харьяа дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хяналт шалгалтын явцад малын гарал үүслийн бичиггүй тээвэрлэж явсан 96 зөрчлийг илрүүлэн, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгуулж, Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ тооцуулан ажилласан байна. 

Сэжиг бүхий мал, мах тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, дүрс, бичлэгийг тус албаны цахим хуудсанд илгээж ажиллана уу