• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Илт утаа ихтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

2020-02-05
Илт утаа ихтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Утаа хаялт ихтэй, дуу намсгуур нь стандартад нийцээгүй зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн техникийн гэрчилгээг түр хураан авч, зөрчлийг арилгуулж, арга хэмжээ тооцуулахаар оношилгооны төвүүдэд шилжүүлэн ажиллаж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /утаа хаялт ихтэй/, мөн 4.4. Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /бүдүүн яндантай/ зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж агаар орчныг бохирдуулж, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулж байна.

Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч хүн, хуулийн этгээдийн зүгээс үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад анхаарал хандуулах шаардлагатай байна.