• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Утаа, дуу ихтэй автомашинд хяналт шалгалт хийн ажиллаж байна

2021-09-29
Утаа, дуу ихтэй автомашинд хяналт шалгалт хийн ажиллаж байна

Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын байгууллагтай хамтран “Тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа, дуу чимээ илэрхий зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэл”-д хяналт шалгалт хийн ажиллаж байна.

Уг хяналт шалгалтын хүрээнд зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна.

Иймд жолооч та бүхэн  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 4.1 Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS5013:2009, MNS5014:2009  стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн буюу утаа хаялт ихтэй 4.4 Яндан дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах гарах дуу чимээний түвшин MNS4599:2003 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн буюу бүдүүн яндантай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцдог бол зөрчлөө арилгаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.