ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ, АНХЫН ТУСЛАМЖИЙН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус албаас өнөөдөр /2019.12.06/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Авто сургуулийн холбоотой хамтран Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоолсноор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, зам тээврийн осол, хэрэг гарсан үед иргэн бүр гэмтэж бэртсэн хүний амь насыг аврах, яаралтай тусламж үзүүлэх, анхны тусламжийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалтыг Засгийн газрын 4-р байрны Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтад жолооны 150 гаруй курсын 200 гаруй сонсогч, багш, захирлууд оролцлоо.