ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ ШИЛДЭГ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЖ, ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА
Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаанд инновац, шинэ технологийг нэвтрүүлэх, алба хаагчдын шинэлэг санал, санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй “Инновац нэвтрүүлэх шилдэг төсөл” шалгаруулах уралдааны хүрээнд харьяа газар, хэлтсээс шалгарсан шилдэг 10 төслийг өнөөдөр /2026.09.23/-ны өдөр хэлэлцүүллээ.
Төслийн хэлэлцүүлгийн дүнгээр:
🥇 Тэргүүн байр – ИТДШХ-ийн технологи хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Мөнхтулга
🥈 Дэд байр – ХУДЗЦХ-ийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Хонгорзул
🥉 Гутгаар байр – Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Одбаяр нар тус тус шалгарлаа.