• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ХАМГААЛАХ БҮСНИЙ ТҮҮХЭЭС..

2024-07-08
ХАМГААЛАХ БҮСНИЙ ТҮҮХЭЭС..

Суудлын бүсийг анх 19-р зууны дунд үед Английн инженер Жорж Кэйли өөрийн планер дээрээ ашиглахаар зохион бүтээжээ. 

Үүний дараагаар хамгаалах бүсийг 1946 онд К.Хантер Шелден Калифорниа мужийн Пасадена дахь Хантингтоны дурсгалын мэдрэлийн эмнэлэгтээ түргэн тусламжаар ирж буй хүмүүсийн толгойн гэмтлийг хөдөлгөөнгүй барих зориулалтаар судалж байсан нь хамгаалах бүсний анхны загвар байжээ. 

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Нэш моторс компаниас 1949 онд суудлын хамгаалах бүсийг автомашинд үйлдвэрээс нь суурилуулж хэрэглэгчдэд санал болгосон анхны автомашин үйлдвэрлэгч бөгөөд 40000 автомашинд суурилуулсан боловч тухайн үед хүмүүс суудлын бүсийг шаардлагагүй хэмээн эсэргүүцэж байжээ.

Үүний дараагаар Шведийн зохион бүтээгч Нилс Бохлин 1959 онд Волво компанид зориулан стандарт тоноглол бүхий гурван цэгийн хамгаалалтын бүсийг бүтээсэн нь орчин үеийн суудлын бүс болсон бөгөөд одоо ихэнх машины аюулгүй байдлын стандарт төхөөрөмж болж чадсан юм. Түүнээс өмнө нэг даруулгатай суудлын бүсийг ихэвчлэн уралдааны машинд хэрэглэдэг байв.

Тухайн үедээ Волво компани суудлын бүсийг зөвхөн өөрсдөө хэрэглэх патент аваагүй байна. Шалтгаан нь өрсөлдөгч нар нь ч бас суудлын бүс хийж бусдын амь насыг хамгаалж байх нь ямар нэг ашиг хийснээс хамаагүй илүү чухал гэж үзсэнтэй холбоотой гэжээ.

Мөн Бохлины Шведэд 28000 осолд хийсэн судалгаагаар хамгаалах бүсгүй зорчигчид үхэлд хүргэх гэмтэл авсан бол 96 км/цагаас доош хурдтай ослын үед  хамгаалах бүстэй зорчигчид нас барсан тохиолдол байхгүй байжээ.

АНУ-ын Зохиогчийн эрхийн газраас автомашины хамгаалах бүсний зохиогчийн эрхийг Нилс Бохлинд 1962 оны 07-р сарын 10-нд олгожээ.

Хамгаалах бүсний патент хүчин төгөлдөр болох хүртэл 1964 оны 01-р сарын 01-ээс өмнө бүх шинэ автомашины хамгаалах бүсгүйгээр бүтээгдсэн.

1968 оноос АНУ-д хамгаалах бүсийг заавал хэрэглэх болсон хууль тогтоомж гарчээ.

Харин манай улсад хамгаалах бүсийг 2004 оноос эхлэн Замын хөдөлгөөний дүрэмд “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо зорчихдоо хамгаалах малгай өмсөх” хэмээн тусгаснаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байна.