• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-05-22
“ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Цагдаагийн ерөнхий газрын дэргэд “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулан энэ оны 05 дугаар сарын 17-ны өдөр анхдугаар хуралдааныг зохион байгууллаа.  

Хуралдаанаар “Эрдэмтдийн зөвлөл”-ийн дүрмийн төсөл, энэ онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний төсөл, сэдэвчилсэн илтгэлийг авч хэлэлцлээ.

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль зүй, Анагаахын шинжлэх ухаан, Биологийн ухаан, Техникийн ухаан, Бизнесийн ухаан, Философийн ухаан, Түүхийн ухаан, Сэтгэл судлалын шинжлэх ухааны төлөөлөл болсон академич, доктор, профессорууд ажиллаж байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

https://police.gov.mn/a/7147