• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, АЖИЛТНЫ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ, ДЭД ЗӨВЛӨЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-02-10
“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, АЖИЛТНЫ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ, ДЭД ЗӨВЛӨЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/163 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах Орон тооны бус Зөвлөл, Дэд зөвлөлийн дөрөвдүгээр хуралдааныг өнөөдөр /2023.02.10/ танхим, цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэхүү хуралдаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ахлуулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах орон тооны бус Зөвлөлийн гишүүд болон цагдаа, дотоодын цэргийн 51 байршлаас анги, байгууллагын дарга, дэд зөвлөлийн гишүүд зэрэг нийт 344 алба хаагч хамрагдсан юм.

Хуралдааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо анги, байгууллагын Дэд зөвлөлийн дарга, гишүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 онд дэвшүүлсэн зорилтыг тайлбарлаж, хөтөлбөрийн явц, үр дүнг үнэлж, энэ онд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлын талаар үүрэг, ажлын чиглэл өглөө.

Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн, хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, доктор, профессор П.Энхтайваныг урьж оролцуулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хамрах хүрээ, үндсэн ойлголт, ажил олгогчийн эрх, үүрэг” сэдвээр сургалт зохион байгуулав.

эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар