АХМАД АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Энэ оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус албанаас гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд болон даргын зөвлөлийн гишүүд, ахмад ажилтнууд оролцсон.
Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд ахмадуудад хандан:
“Албаны хувьд ахмадын холбоотойгоо ойр ажиллаж, нийт ахмад ажилтнуудынхаа нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах, эргэх холбоотой байх, та бүхний туршлагыг залуу үед өвлүүлэн үлдээх зэрэгт онцгойлон анхаарч байгааг дурдахад таатай байна.
Арван долоодугаар жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилдээ та бүхэн маань эрүүл энх байж, төрлөөрөө түвшин амгалан жаргах болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.