• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АХМАД АЖИЛТНУУДЫН ДУНД “БИЛЛИАРД”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-02
АХМАД АЖИЛТНУУДЫН ДУНД “БИЛЛИАРД”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус албаны Мөрдөн шалгах газраас Ахмадын холбоотой хамтран “Авьяаслаг ахмадууд-2023” цогцолбор тэмцээний хүрээнд “Биллиард”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг үзэж сонирхож,баг тамирчдыг дэмжихээр 70 гаруй ахмад ажилтнууд хүрэлцэн ирсэн.

Тэмцээнд нийт 6 багийн 24 тамирчин ганцаарчилсан болон хосын төрөлд хүч сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

🇲🇳Ганцаарчилсан төрөлд:

Тэргүүн байранд: Цагдаагийн бэлтгэл хурандаа С.Пионер

Дэд байранд: Цагдаагийн бэлтгэл хурандаа П.Эрдэнэбаатар

Гутгаар байранд: Цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Ганхуяг

🇲🇳 Хосын төрөлд:

Тэргүүн байранд: Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтэс,

Дэд байранд: Урьдчилсан сэргийлэх хэлтэс, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн хамтарсан баг,

Гутгаар байранд: Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан баг.

🇲🇳 Багийн нийлбэр дүнгээр:

Тэргүүн байранд: Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан баг шалгарч өргөмжлөл, медаль

Дэд байранд: Урьдчилсан сэргийлэх хэлтэс, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн хамтарсан баг шалгарч өргөмжлөл, медаль

Гутгаар байранд: Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтэс шалгарч өргөмжлөл, медалиар тус тус шагнуулав.

Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад амжилт хүсье