• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“Ширээний теннис”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023.04.18-ны өдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, эрэгтэй хосын төрлөөр Ширээний теннис-ийн "ОЧ” клубд зохион байгууллаа

2023-04-19
“Ширээний теннис”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023.04.18-ны өдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, эрэгтэй хосын төрлөөр Ширээний теннис-ийн

Тээврийн цагдаагийн албаны даргын 2023.01.17-ны өдрийн А/06 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд зохион байгуулагдах биеийн тамир, спортын аварга шалгаруулах хуваарь”-ийн дагуу тус албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс хамтран албаны “#Ширээний теннис”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023.04.18-ны өдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, эрэгтэй хосын төрлөөр Ширээний теннис-ийн "ОЧ” клубд зохион байгууллаа.

ТЭМЦЭЭНИЙ ЭРЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД: -“Тэргүүн” байранд ТЦА-ны Мэдээлэл технологи холбооны хэлтсийн инженер Г.Адьяабаатар /Оргил/ - “Дэд” байранд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэслэгч Я.Саруул /Хүрэмт/ - “Гутгаар” байранд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнх- Эрдэнэ /Хүрэмт/

ТЭМЦЭЭНИЙ ЭМЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД: - “Тэргүүн” байранд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Дуламсүрэн /Маргад/ - “Дэд” байранд ТЗЦГ-ын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Хонгорзул - “Гутгаар” байранд Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мөнхчимэг

ЭРЭГТЭЙ ХОСЫН ТӨРӨЛД: - “Тэргүүн” байранд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн баг, тамирчид /Хүрэмт/ баг - “Дэд” байранд ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мэдээлэл технологи холбооны хэлтэс, Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хамтарсан /Оргил/ баг - “Гутгаар” байрыг Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэс /Зэгст/ багууд тус тус шалгарсан байна. ТЭМЦЭЭНИЙ НИЙТ ДҮНГЭЭР: -“ТЭРГҮҮН” байр “Цомыг” Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн /Хүрэмт/ баг -“ДЭД” байрыг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мэдээлэл технологи холбооны хэлтэс, Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хамтарсан /Оргил/ баг - “Гутгаар” байранд Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэс /Зэгст/ багууд тус тус шалгарсан байна.