• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-02-19
АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Төрийн хариуцлагатай албанд халуун сэтгэл, залуу нас, эрдэм чадлаа зориулан чин шударгаар хөдөлмөрлөж гавъяаныхаа амралтанд гарсан ахмад ажилтнуудаа Замын цагдаагийн алба өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд, 200 гаруй ахмад ажилтан нар энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм.

Арга хэмжээний үеэр 80 гарсан 5 ахмад настанд албаны зүгээс бэлэг дурсгалын зүйл гардуулсан бөгөөд өнөөдрийн уулзалтад ирсэн ахмадуудын гаргасан санал санаачлагыг албаны удирдлагууд сонсч, цаашдын ажил хөдөлмөртөө тусган, хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.