• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023-09-28
АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас цэргийн байнгын тэтгэвэрт тогтоолгож гавъяаныхаа амралтад гарсан ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд болон даргын зөвлөлийн гишүүд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хөдөлмөр сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн 150 гаруй ахмад ажилчид хүрэлцэн ирсэн юм.

Арга хэмжээг нээж тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд хэлсэн үгэндээ: Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах нэр төртэй хариуцлагатай албанд халуун сэтгэл, залуу нас эрдэм чадлаа зориулан чин шударгаар хөдөлмөрлөж гавъяаныхаа амралтанд гарсан ахмад үеийнхэндээ олон улсын “Ахмадын баяр”-ын мэндийг хүргэж ажлын амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Энэхүү баяр нь чухамдаа улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад залуу халуун насаа зориулан зүтгэсэн та бүхнийхээ гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайл үзүүлэх чухал ач холбогдолтой” хэмээн онцолж байлаа. Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмадуудын гаргасан санал санаачлагыг албаны удирдлагууд сонсч, цаашдын ажил хөдөлмөртөө тусган, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 16 ахмад ажилтанд шагнал гардууллаа. Үүнд ЗАМ ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ШАГНАЛ-аар: ахмад ажилтан Дарьсүрэнгийн Хатанбаатар, Лувсангомбын Дугарсүрэн нарт

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ШАГНАЛ-аар: Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр ахмад ажилтан Цодонгоогийн Даваасамбуу, Надмидын Мөнхчулуун, Чинбаагийн Доржсүрэн

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр ахмад ажилтан Дэчинлүхэндэвийн Доржпаламыг

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ “БАЯРЫН БИЧИГ”-ээр Ахмад ажилтан Чүлтэмсүрэнгийн Гантөмөр, Түмэнбаатарын Амгаланбаатар, Мядагийн Батчимэг, Бэгзийн Бадрах, Лувсангийн Амгалан, Пагмадуламын Пүрэвбат, Цэвэлсүрэнгийн Намжилмаа, Цэрэнбатын Ганхуяг, Жамцын Дүгэрсүрэн, Хуушааны Эрдэнэтуул нарыг шагнаж урамшууллаа.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ “БАЯРЫН БИЧИГ”-ээр Ахмад ажилтан Чүлтэмсүрэнгийн Гантөмөр, Түмэнбаатарын Амгаланбаатар, Мядагийн Батчимэг, Бэгзийн Бадрах, Лувсангийн Амгалан, Пагмадуламын Пүрэвбат, Цэвэлсүрэнгийн Намжилмаа, Цэрэнбатын Ганхуяг, Жамцын Дүгэрсүрэн, Хуушааны Эрдэнэтуул нарыг шагнаж урамшууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээний агшнаас...