• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“АВЬЯАСЛАГ АХМАДУУД-2023” ЦОГЦОЛБОР УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2023-06-20
“АВЬЯАСЛАГ АХМАДУУД-2023” ЦОГЦОЛБОР УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Тус албаны ахмадын хорооноос “Авьяаслаг ахмадууд-2023” цогцолбор уралдаан тэмцээнийг спортын 6 төрлөөр, 9 хэлтэс, тасгийн нийт 6 багийн 70 гаруй ахмад ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү цогцолбор уралдаан тэмцээний сүүлийн тэмцээнийг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс, Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсээс хамтран “Сүнжин гранд” ХХК-ний бүжгийн зааланд 💃🕺“Цэнгээнт бүжиг”-ийн төрлөөр амжилттай зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа.

Уг тэмцээний нээлтийн ажиллагаанд Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд болон Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар нар хүрэлцэн ирж тэмцээнд оролцож буй баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

👉Ийнхүү 💃🕺“Цэнгээнт бүжиг”-ийн тэмцээний

🥇“Тэргүүн байр”-т Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн ахмад ажилтнуудын баг,

🥈“Дэд байр”-т Техник, замын хяналтын хэлтэс, Мөрдөн шалгах газрын ахмад ажилтнуудын хамтарсан баг,

🥉“Гуравдугаар байр”-т Захиргааны удирдлагын хэлтэс, Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахмад ажилтнуудын хамтарсан баг тус тус шалгарлаа.

👉Харин цогцолбор уралдаан тэмцээний эцсийн нийлбэр дүнгээр:

🥇“Тэргүүн байр”-ыг 👏Техник, замын хяналтын хэлтэс, Мөрдөн шалгах газрын хамтарсан баг

🥈“Дэд байр”-ыг 👏Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн баг

🥉“Гуравдугаар байр”-ыг 👏Захиргааны удирдлагын хэлтэс, Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн хамтарсан багийн ахмад ажилтнууд тус тус эзэлж, сувилалд амрах эрхийн бичгээр шагнууллаа.

Тэмцээнд уралдаанд амжилттай оролцсон ахмад ажилтнууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе