БОД МАЛД ГЭРЭЛ ОЙЛГОГЧ ЦАЦРУУЛАГЧТАЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЖ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид засмал амтай ойр, мал бүхий айлуудын бод малын хүзүүнд гэрэл ойлгогч цацруулагчтай хүзүүвч зүүж гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөнд дүрмийн 27.2 з/-д "Хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх" гэж заасан, малчин иргэдийн хүлээх үүрэг байдаг тул малчин та бүхэн үүргээ биелүүлж бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байхыг зөвлөж байна.