• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Төмөр замын цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс хамтран албаны “Боулинг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023.03.31-ны өдөр зохион байгууллаа.

2023-03-31
Төмөр замын цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс хамтран албаны “Боулинг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023.03.31-ны өдөр зохион байгууллаа.

Тээврийн цагдаагийн албаны даргын 2023.01.17-ны өдрийн А/06 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд зохион байгуулагдах биеийн тамир, спортын аварга шалгаруулах хуваарь”-ийн дагуу тус албаны Төмөр замын цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс хамтран албаны “Боулинг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023.03.31-ны өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, эрэгтэй багийн төрлөөр Их наяд төвийн "UB bowling” төвд зохион байгууллаа.


ТЭМЦЭЭНИЙ ЭМЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД:
- “Тэргүүн” байранд ТЦА-ны зөрчил хариуцсан байцаагч а/д Г.Болорцэнгэл 
- “Дэд” байранд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч х/ч Т.Заяасайхан /Хүрэмт баг/
- “Гутгаар” байранд Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч х/ч Г. Ууганцэцэг 


ЭРЭГТЭЙ БАГИЙН ТӨРӨЛД:
- “Тэргүүн” байранд Хамгаалалтын хэлтэс /Мичид/ 
- “Дэд” байранд Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс /Дохио/
- “Гутгаар” байранд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс /Хүрэмт/ багууд
тус тус шалгарсан байна