• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-01-27
ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж болон дүүргүүдийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын дунд 2023 онд зохион байгуулагдах биеийн тамир, спортын аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөр, хуваарийн дагуу өнөөдөр буюу 2023.01.27-ны өдөр “Шатрын аварга” шалгаруулах тэмцээнээр эхэллээ.

Тус тэмцээнд эрэгтэй төрөлд 18, эмэгтэй төрөлд 11 алба хаагч оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Эмэгтэйчүүдийн төрөлд

Гутгаар байранд: Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Мэдээлэл, технологийн инженер, цагдаагийн дэслэгч М.Өнөрцэцэг,

Дэд байранд: Замын цагдаагийн газрын Олон нийтийн цагдаа Б.Мягмарцэнд,

Тэргүүн байранд: Төмөр замын цагдаагийн газрын жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Хонгорзул,

Эрэгтэйчүүдийн төрөлд

Гутгаар байранд: Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.Тэмүүжин,

Дэд байранд Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Дашдондог,

Тэргүүн байранд Захиргааны удирдлагын хэлтсийн цахилгаанчин Г.Жамц нар тус тус шалгарлаа.

 

Тэмцээнд амжилтай оролцсон, баг тамирчдадаа баяр хүргэе