• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“МОДОН БАРИЛДААН”-Ы АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-06
“МОДОН БАРИЛДААН”-Ы АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус албаны 2023 оны биеийн тамир, спортын аврага шалгаруулах арга хэмжээний хүрээнд “Модон барилдаан”-ы аврага шалгаруулах тэмцээнийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ТЦА-ны Дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс, Монголын модон барилдааны холбоотой хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 4 нийт 10 жинд 14 багийн эрэгтэй 80, эмэгтэй 14 алба хаагч оролцсон.

Эрэгтэй “60 кг”-ийн жинд Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрмөрөн тэргүүн байр, Төмөр замын цагдаагийн газрын “Эмээлт” багийн тамирчин цагдаагийн дэд ахлагч Б.Дэмбэрэл дэд байр, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн “Өлзийт” багийн тамирчин цагдаагийн дэд ахлагч Г.Ууганжаргал гуравдугаар байр, “70 кг”-ийн жинд Төмөр замын цагдаагийн газрын “Эмээлт” багийн тамирчин цагдаагийн ахлагч Х.Адъяасүрэн тэргүүн байр, Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Улз” багийн тамирчин цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч П.Очирбат дэд байр, Тээврийн цагдаагийн албаны “Оргил” багийн тамирчин Г.Адъяабаатар гуравдугаар байр, “80 кг”-ийн жинд Тээврийн цагдаагийн албаны “Од” багийн тамирчин ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Анхбаяр тэргүүн байр, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Ганга” багийн тамирчин цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбадорж дэд байр, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Арвай” багийн тамирчин зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Амарбат гуравдугаар байр, “90 кг”-ийн жинд Төмөр замын цагдаагийн газрын “Эмээлт” багийн тамирчин цагдаагийн ахлах ахлагч Г.Ихбаяр тэргүүн байр, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн “Өлзийт” багийн тамирчин цагдаагийн дэд ахлагч З.Мягмарнаран дэд байр, Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Улз” багийн тамирчин цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Раднаарагчаа гуравдугаар байр “-105 кг”-ийн жинд Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Улз” багийн тамирчин цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Бат-Оргил тэргүүн байр, Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тамирчин цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М.Соёл-Эрдэнэ дэд байр, Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн тамирчин цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч П.Пунцаг-Очир гуравдугаар байр, “+105 кг”-ийн жинд Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн “Дохио” багийн тамирчин зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Очир тэргүүн байр, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Ганга” багийн тамирчин зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ө.Эрдэнэ-Баяр дэд байр, Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тамирчин цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Тэмүүжин гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Эмэгтэй “55 кг” жинд Төмөр замын цагдаагийн газрын “Эмээлт” багийн тамирчин цагдаагийн дэд ахлагч А.Гэрэлтуяа тэргүүн байр, Тээврийн цагдаагийн албаны “Оргил” багийн тамирчин бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Б.Алтанзул дэд байр, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Туул” багийн тамирчин бичээч, цагдаагийн дэд ахлагч А.Нямцэцэг гуравдугаар байр, “65 кг” жинд Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Улз” багийн тамирчин зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Н.Цэгмид тэргүүн байр, Төмөр замын цагдаагийн газрын “Эмээлт” багийн тамирчин цагдаагийн ахлагч Б.Мөнхзул дэд байр, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Туул” багийн тамирчин мэдээлэл технологийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч П.Баянзул гуравдугаар байр, “-75 кг”-ийн жинд Төмөр замын цагдаагийн газрын “Эмээлт” багийн тамирчин цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа тэргүүн байр, Тээврийн цагдаагийн албаны “Оргил” багийн тамирчин бичээч, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбажаргал дэд байр, Мөрдөн шалгах газрын “Хангал” багийн тамирчин ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Баттуяа гуравдугаар байр, “+75 кг” жинд Мөрдөн шалгах газрын “Хангал” багийн тамирчин бичээч, цагдаагийн ахлагч Б.Бямбажав тэргүүн байр, Тээврийн цагдаагийн албаны “Оргил” багийн тамирчин нярав, цагдаагийн дэд ахлагч Ж.Баярчулуун дэд байр, Төмөр замын цагдаагийн газрын “Эмээлт” багийн тамирчин цагдаагийн дэд ахлагч Б.Хонгорзул гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Багийн дүнгээр Төмөр замын цагдаагийн газрын “Эмээлт” баг тэргүүн байр, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн “Өлзийт” баг дэд байр, Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн “Улз” баг гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.