• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛА

2023-01-13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛА

Цагдаагийн байгууллагаас Дотоод хэргийн их сургуультай хамтран Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагч, удирдах албан тушаалтнуудад “Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн ЦУСПБ-ын дэд профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа Д.Булган, Дотоод хэргийн их сургуулийн ЭЗНУС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, докторант, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулан, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга нар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын орчин үеийн чиг хандлага”, “Орчин үеийн цагдаагийн байгууллагын үзэл баримтлал”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар