• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” Т.ГАНБААТАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-01-12
“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” Т.ГАНБААТАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус албаны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Т.Ганбаатар Цэрэг, цагдаагийн байгууллагад 38 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн нөр их хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын “Гавьяат хуульч” хэмээх эрхэм хүндтэй цол, тэмдгээр шагнагдлаа.

Цагдаагийн бэлтгэл хурандаа Т.Ганбаатар нь 1987 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны хилийн ба Дотоод цэргийн удирдах ерөнхий газарт Автын байцаагчаар ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, Замын цагдаагийн газрын дэд дарга хүртэл дэвшин томилогдож, цагдаагийн байгууллага тэр дундаа тус албаны хөгжил дэвшлийн төлөө өөрийн мэдлэг оюунаа харамгүй зориулсан билээ.

Монгол Улсын “Гавьяат хуульч”, цагдаагийн бэлтгэл хурандаа Т.Ганбаатар нь 86 жилийн түүхтэй Тээврийн цагдаагийн албаны 5 дахь “Гавьяат” болсон бөгөөд тус албаны дарга болон даргын зөвлөлийн гишүүд, ахмадын хорооноос хүндэтгэл үзүүлэх үеэр өөрийн ажиллаж байсан өрөөнд зочиллоо.
 

Таньд албаны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, танд болон гэр бүлийнхэнд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.