• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-Д ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС 2022 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-01-10
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-Д ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС 2022 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдөр буюу энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний зөвлөл”-д Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу Тээврийн цагдаагийн албанаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд 2022 онд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй

байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих болон замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээ, 2023 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулав.

Тухайн “Иргэний зөвлөл”-ийн тайлангийн хуралд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон бөгөөд хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд “Иргэний зөвлөл”-өөс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн байгууллага зэрэг холбогдох дээд шатны байгууллагуудад шаардлагатай санал, зөвлөмж зэргийг боловсруулан хүргүүлэх юм.

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА.