• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УТААНЫ ЯНДАНГААС ЯЛГАРАХ АГААР БОХИРДУУЛАХ БОДИС, ТОРТОГЖИЛТ НЬ СТАНДАРТАД ЗААСАН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРЧ БУЙ ЭСЭХЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-12-30
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УТААНЫ ЯНДАНГААС ЯЛГАРАХ АГААР БОХИРДУУЛАХ БОДИС, ТОРТОГЖИЛТ НЬ СТАНДАРТАД ЗААСАН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРЧ БУЙ ЭСЭХЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.2.2 дахь “Автотээврийн хэрэгслийн яндангаас ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх” заалт, Монгол Улсын Агаарын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/424, А1353 дугаар тушаал, “Агаарын чанарыг сайжруулах бүсэд” автозамын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах хаягдал утаа, түүний найрлага нь Монгол Улсын “Бензин хөдөлгүүртэй автомашин. Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS5013:2009, “Дизель хөдөлгүүртэй автомашин. Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5014:2003 стандартуудын шаардлага хангаж байгаа эсэх бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Автотээврийн үндэсний төвүүдийн хамтарсан хяналт шалгалтыг Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж ажиллаа.

Тухайн арга хэмжээний хүрээнд гудамж, замын хяналт шалгалтаар нийт 595 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчилтэй явсан 46 жолоочийг Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу арга хэмжээг оногдуулж, тээврийн хэрэгслийн яндангаас гарах утааны хэмжээ хэтэрсэн 44 тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээг Баянгол, Баянзүрх дүүрэг дэх техникийн үзлэг хяналтын төвд шилжүүлэн ажиллаа.