Дараах тээврийн хэрэгслүүд улсын дугаарын хязгаарлалтад хамаарахгүй хөдөлгөөнд оролцоно
“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжид заасны дагуу автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой /1,3,5,7,9/ тоогоор төгссөн автомашиныг энэ оны 08 дугаар сарын 27, 29, 30, 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд, тэгш /0,2,4,6,8/ тоогоор төгссөн автомашиныг энэ оны 08 дугаар сарын 28, 30, 09 дүгээр сарын 01, 03-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулахаар Нийслэлийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/1117 дугаартай захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас заасан хязгаарлалт эхлэх цэг болох хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны тойрог хүртэлх нутаг дэвсгэр хамаарсан хэсгүүдэд алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.
Захирамжийн хүрээнд хөдөлгөөний хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслийн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Үүнд:
-Авто замын засвар,
-Хот тохижилт,
-Шугам сүлжээ,
-Зөөврийн ус хангамж,
-Дипломат байгууллагын автомашин,
-Зочид төлөөлөгчдийн цуваа,
-Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл,
-Стандартын шаардлага хангасан такси,
-Сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус,
-Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл,
-Тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хязгаарлалтад хамаарахгүй хөдөлгөөнд оролцоно.
Жич: Дээрх байгууллагуудын ажилчин, алба хаагчид ажлын газрын үнэмлэхээр хөдөлгөөнд оролцохоор цагдаагийн байгууллагын алба хаагчийн шаардлагыг үл биелүүлж хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагч, тухайн орчмын хөдөлгөөнд хүндрэл учруулж байгааг анхаарна уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.