ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫН ХУГАЦААНД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАНА
“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжэний тухай” захирамжинд заасны дагуу автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой /1,3,5,7,9/ тоогоор төгссөн автомашиныг энэ оны 08 дугаар сарын 27, 29, 30, 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд, тэгш /0,2,4,6,8/ тоогоор төгссөн автомашиныг энэ оны 08 дугаар сарын 28, 30, 09 дүгээр сарын 01, 03-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулахаар Нийслэлийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/1117 дугаартай захирамж гарсантай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас заасан хязгаарлалт эхлэх цэг болох хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны тойрог хүртэлх нутаг дэвсгэр хамаарсан хэсгүүдэд алба хаагчдыг хяналт тавин ажиллуулах төлөвлөлт хийгдсэн тул цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч иргэн хуулийн этгээд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно гэдгийг анхаарна уу.