ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ С.ГАНБААТАР 1111 КИЛОМЕТР ЗАМЫГ АМЖИЛТТАЙ ТУУЛАН БАРИАНДАА ОРЛОО
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Монгол Улсын хойд хил Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт хүртэл алсын зайн гүйлт хийхээр энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр гараанаасаа гарсан юм.
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 35 хоногийн турш гүйж, 1111 километр замыг амжилттай туулан өнөөдөр /2022.07.15/ бариандаа орлоо.
Алсын зайн гүйлтээ амжилттай туулсан танд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар