• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“Арван тавны цагдаа”-аар цагдаагийн ахлах ахлагч Г.Баясгалан тодорлоо

2019-12-30
“Арван тавны цагдаа”-аар цагдаагийн ахлах ахлагч Г.Баясгалан тодорлоо

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган үүрэг гүйцэтгэж буй Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид 2019 оныг бахдам амжилтаар дүүрэн үдэж байна.
ЦЕГ-ын даргын 2019 оны Б/1054 дүгээр тушаалаар тус албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Баясгалан “Арван тавны цагдаа” хэмээх хүндэт шагналаар шагнагдлаа.
Цагдаагийн ахлах ахлагч Г.Баясгаланд цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.