• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ С.ГАНБААТАР 1111КМ ЗАМЫГ ТУУЛАХААР ГАРААНААСАА ГАРЛАА

2022-06-11
ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ С.ГАНБААТАР 1111КМ ЗАМЫГ ТУУЛАХААР ГАРААНААСАА ГАРЛАА

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, цагдаагийн байгууллагын 101, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Улаанбаатар төмөр замын хойд цэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл алсын зайн гүйлт хийхээр энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр гараанаасаа гарлаа.

Тэрээр энэ оны 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 16 хүртэл хугацаанд төмөр зам дагуух 1111км замыг туулахаар төлөвлөсөн юм.  

Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2012 онд НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улсад Монгол улсын цэргийн багийн 1 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэж байв.

Алсын зайн гүйлтэд нэгдэн гараанаасаа гарсан Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар танд амжилт хүсье!