Бид замын цагдаа
БИД ЗАМЫН ЦАГДАА
Мөр зэрэгцэн сайн үйлсийн төлөө нэгэн зорилготой
Мөнхийн дуудлагатай үүрэг хүлээсэн ээлжгүй албатай
Төрийн сүлдээ дээдэлсэн түмний төлөө тангарагтай
Төрсөн биеэ хайрлахгүй олны төлөө зүтгэлтэй
Би замын цагдаа
Гавьяа шийтгэл хоёрыг хамт үүрч зүтгэсэн
Гашуун амьдралын үнэн худлыг гартаа барьж дэнсэлсэн
Үрдээ сэтгэл зовнивч өөрөө очих завгүй
Үүлэн чөлөөний нар шиг хаяа нэг гэрээ гийгүүлэх
Би замын цагдаа
Нар тосож олноос өмнө албандаа жагссан
Найр наадам олны хөөр баяраас ард нь үлдсэн
Аюул тулгарсан хунд үед сэрэмж алдах эрхгүй
Ард олны итгэлийг даан аварч хамгаалах үүрэгтэй
Би замын цагдаа
Шинэ зууны хүчит техник оньсон ходөлгүүр
Шинжлэх ухаан орчин үеийн цахим хараа
Энэ бүхнийг тасралтгүй суралцах бадрангуй хүсэлтэй
Эрдэмт залуусаар эгнээгээ тэлсэн эгнэшгүй хүчтэй
Бид замын цагдаа
Замын цагдаа алхаж явна хот амгалан байна
Засаг төр хуулиа сахиулж ард олон тайван байна
Түмэн олны минь амгалангийн баталгаа
Тэнгэрлэг үйлс нь үргэлж гэрэлтэх
Бид замын цагдаа