АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тээврийн цагдаагийн албаны ахлагч бүрэлдэхүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сахилга ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг боловсрол, бие бялдрыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, санал хүсэлтийг удирдлагад танилцуулах, шинэ санал санаачилгыг дэмжих, үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ахлагчийн зөвлөл”-ийг 7 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, зөвлөлийн гишүүдтэй тус албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат өнөөдөр /2021.05.21/ уулзалт зохион байгуулж, зөвлөлийн ажиллах дүрмийг батлуулах, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ажлын чиглэл, зөвлөмж өгч, санал, хүсэлтийг сонсож харилцан ярилцлаа.