• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХ УДАА СУРГУУЛЬ ОРЧИМД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР ИЛРҮҮЛЭГЧ ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЛАА

2021-05-21
УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХ УДАА СУРГУУЛЬ ОРЧИМД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР ИЛРҮҮЛЭГЧ ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЛАА

Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замтай ойрхон эрсдэл бүхий Ерөнхий боловсролын сургуулиудын гадна орчин дахь явган хүний гарцан дээр тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй, өдөр шөнийн хяналтын камерыг  байршуулж техникийн дэвшлийг ашиглаж эхэллээ.

Одоогийн байдлаар Ерөнхий боловсролын 13, 46, 141, Хүрээ дээд сургуулиудын ойролцоо байрлах явган хүний гарцан дээр  нийт 12 хяналтын камерыг байршуулаад байна.

Уг хяналтын камерыг сургууль орчмын бүсэд байрлуулснаар МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 / Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө/, 16.2 / Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө/ 16.3./ Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож  16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ/, Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 /Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэсэн заалтуудын хэрэгжилтийг хангах, эзэнгүй хэрэг ослыг илрүүлэхэд ач холбогдолтой юм.

 “Хүүхдэд ээлтэй жолооч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Автомашин эзэмшигчдийн холбоотой хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр наадамчдын гудамж буюу яармагийн зам дахь явган хүний 4 гарцны орчимд байршуулахаар шийдвэрлээд байна.