СУРГУУЛЬ ОРЧМЫН БҮСЭД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР ИЛРҮҮЛЭГЧ ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЛАА
Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замтай ойрхон эрсдэл бүхий Ерөнхий боловсролын 11 сургуулиудын гадна орчин дахь явган хүний гарцан дээр тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй, өдөр шөнийн хяналтын камерыг байршуулж сурагч, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.