2020 оны эхний 9 сарын байдлаар 53 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан байна
Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 355 хүүхэд гэмтэж, 53 хүүхдийн амь нас хохирсон ба үүнээс 8 сартайгаас 9 хүртэлх насны нийт 22 хүүхэд гэрийнхээ хашаанд өөрийн эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргөгдөх, дайрагдах хэлбэрээр амь насаа алдаж, явган зорчигч хэлбэрээр 6, тээврийн хэрэгсэл онхолдох үед зорчигч хэлбэрээр 23 тус тус бүртгэгдсэн харамсалтай тоо баримт байна.