• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРЭГ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

2018-06-22
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРЭГ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Энэ долоо хоногт буюу 2018.06.18-22-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1063 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 742 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 40 хүн гэмтэж бэртсэний 9 нь бага насны хүүхэд мөн орон нутагт 1 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.  

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Халдвартын эмнэлэгийн урд замд H.Aerocity автобусны жолооч нь явган зорчигч овог нэр, нас тодорхойгүй эрэгтэйг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нь ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан,
  2. БЗД-ийн нутаг Доржийн гудамжинд T.Mark X маркийн автомашины жолооч нь T.pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч зорчигч нарын 20-24 насны 7 хүн гэмтсэн.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 192 зөрчлийг илрүүлж, 33 жолоочид шүүхээр 7-30 хүртэл хоног баривчлуулах шийтгэл ногдуулав.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 20 осол, мөргөлдөх хэлбэрээр 40 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүний тоо 7 хувиар, хүүхэд өртсөн осол 55 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Мөн эдгээр өдрүүдэд цагдаагийн нийтлэг үүргийн хүрээнд хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл жолоодож явсан 2 хэргийг алба хаагчид илрүүлэн харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэсүүдэд шилжүүлэн ажилласан байна.