• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС АЛБА ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА “ӨНГӨ НЭМЦГЭЭЕ -2020” АЯНЫ ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХОРТ ЗУРШИЛГҮЙ – ЭРҮҮЛ БИЕ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЦАГДААГИЙН ГАЗРЫНХАА ХЭМЖЭЭНД ҮР ДҮНТЭЙ З

2020-05-08
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС АЛБА ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА “ӨНГӨ НЭМЦГЭЭЕ -2020” АЯНЫ ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХОРТ ЗУРШИЛГҮЙ – ЭРҮҮЛ БИЕ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЦАГДААГИЙН ГАЗРЫНХАА ХЭМЖЭЭНД ҮР ДҮНТЭЙ З

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар.

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Бадмаанямбуугийн Бүрэнтөгс нь тасгийн даргаар томилогдсон цагаасаа хойш олон шинэлэг ажлыг зохион байгуулж дунд шатны удирдлагын манлайллыг үлгэр жишээ үзүүлж, олон иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж яваа үлгэр жишээ алба хаагч юм.

Байгууллагын дунд шатны удирдлага гүйцэтгэл сайтай байвал тухайн байгууллага, хамт олон тэр хэмжээгээр хөгжиж байдаг.

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын дунд зохион байгуулж байгаа “Өнгө нэмцгээе -2020” аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хариуцсан зохион байгуулсан "Хорт зуршилгүй – Эрүүл бие" нөлөөллийн арга хэмжээг Цагдаагийн газрынхаа хамт олныхоо дунд манлайлан зохион байгуулж өөрөө үлгэр дуурайлал үзүүлэхийн зэрэгцээ #архи согтууруулах ундаанаас 58 алба хаагчийг, утаат #тамхинаас 38 алба хаагчийг тус тус татгалзан гарахад эерэг үлгэрлэл үзүүлж бодит үр дүнг харуулж чадсан байна.

Мөн тус Замын цагдаагийн тасгийн дарга, хамт олноос санаачлан “Эко орчинд эрүүл бие оршино” гэсэн уриалга дэвшүүлж, өнгөрсөн жил шинээр ашиглалтад орсон Цагдаагийн газрынхаа төв байрны өмнөх талбайд #мод тарих ажлыг зохион байгуулсан байна.

Ийнхүү эрхэлсэн ажилдаа эзэн байж, идэвх зүтгэл гарган ажилласан Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга болон хамт олонд талархал илэрхийлж, та бүхний амьдралд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг, ажил хөдөлмөрт нь өндөр их амжилтыг хүсэн ерөөе.