“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” УРИАЛГЫН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД, НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД БҮСЧИЛЭН СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нэгдсэн Үндэсний байгууллагаас 7 дахь жилдээ зохион байгуулж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоногийн “Урьтаж ухаар” арга хэмжээг зохион явуулах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч даргын баталсан төлөвлөгөө, мөн Тээврийн цагдаагийн алба, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институт, “Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо”-ноос хамтран хариуцлагатай жолооч бэлтгэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр "Хандлагаа өөрчилье" уриалга дор төв, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын дунд бүсчилсэн хэлбэрээр “Дэвжээ” тэмцээн, сургалт, уулзалтыг энэ оны 05 дугаар сарын 17-ны өдөр баруун бүсэд Ховд аймагт, зүүн бүсэд Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжийн дарга, алба хаагчид танхимаар болон цахим хэлбэрээр оролцож хууль замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамрагдаж, хил залгаа аймгуудын нутгаар дамжин өнгөрөх замын хөдөлгөөнд оролцогч нарт хяналт тавих ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах, чанартай жолооч бэлтгэхийн тулд цаашид хэрхэн төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарч ажиллах талаар санал солилцож, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ.