• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020

2020-03-04
ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020
ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020
Цагдаагийн ерөнхий газраас Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд зохион байгуулж буй “ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020” нөлөөллийн аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас 3, 4 дүгээр саруудад хариуцан зохион байгуулах “ХОРТ ЗУРШИЛ- ЭРҮҮЛ БИЕ” сэдэвт арга хэмжээний нээлтийн цахим хурлыг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Уг цахим хурлын үеэр аяны уриалга бүхий туг, Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаар аялах “Хорт зуршлын эсрэг хамтдаа тэмцье” амлалтын дэвтэр, алба хаагчдад спортоор хичээллэхийн ашиг тусыг ойлгуулсан видео шторк зэргийг танилцуулж, аяны үргэлжлэх хугацаанд зохион байгуулах арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл, ажлын чиглэлийг удирдлагуудаас өглөө.
Ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг, Эрүүл биед Саруул ухаан оршдог тул алба хаагч та бүхэн хичээгээрэй.