МОТОЦИКЛ ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол улсын хэмжээнд 1,047,596 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 46951 буюу 4.4 хувь нь мотоцикл үүнээс 4514 буюу 9.6 хувь нь Өвөрхангай аймагт бүртгэлтэй гэсэн судалгаа байна.
Манай аймгийн иргэдийн мотоциклын хэрэглээ бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр тийм учраас мотоциклтой аваар осолд орох асуудал их байдаг.
Өнгөрсөн оны хувьд аймгийн хэмжээнд мотоциклтой холбоотой 9 осол хэргийн гомдол мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 2 хүн нас барж 2 хүн гэмтсэн.
Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр
тус газрын Замын цагдаагийн тасгаас хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд "Мотоцикль" хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэн ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигч нарт стандартын шаардлага хангасан хамгаалах малгайг тогтмол хэрэглэж хэвших, мөн тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэрэл ойлгогч цацруулагчийг наах талаар зөвлөн ажиллаж байна.
Замын хөдөлгөөний дүрэм амьдралын алтан дүрэм