• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ДУГУЙН ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН УНШИХ ВЭ

2019-09-28
ДУГУЙН ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН УНШИХ ВЭ

Автомашины дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн явалтад ихээхэн нөлөөтэй. Дугуйг ямар замд ашиглах, хэр зэргийн температур болон ачаалалд ашиглахаас нь хамааруулан үйлдвэрлэдэг байна. Жишээ нь төв европод ашиглагдаж байгаа автомашинууд нь ихэвчлэн асфальтан замд ашиглагдах ба замын гадаргын температур нь -15 °С -ээс +60 °С хооронд байна. Замуудын чийглэгийн хэмжээ харилцан адилгүй байхаас гадна өвлийн улиралд шинэ орсон цас эсвэл дагтаршсан цас болон мөсөөр хучигдсан ч байна. Онолын хувьд энэ бүх замд тохируулан хийсэн дугуй байх боломжтой. Гэхдээ үйлдвэрлэлтийн өртөг болон амьдралын хугацааг нь чухалчлан авч, аль болох өргөн хүрээг хамруулан ашиглах зорилготойгоор дугуйг үйлдвэрлэдэг.

Зуны дугуй- Зуны дугуйг ямар ч цас болон мөс гулгаатай үед хэрэглэхгүйгээр тооцон үйлдвэрлэдэг. Түүнийг хийсэн резиний хольц нь өндөр температурын халалтад зөөлрөхгүй, мөн өндөр хурдтай явахад элэгдэл харьцангуй бага байдаг. Үйлдвэрлэгчид дугуйг үйлдвэрлэхдээ өөр хоорондоо эсрэгээр нөлөөлөх шинж чанаруудыг сонгон, тус шинж чанаруудын аль алинд тохирсон оновчтой шийдэл гарган үйлдвэрлэхийг зорьдог.

Өвлийн дугуй- Өвлийн дугуйг бага температур болон цас, мөстэй замд зориулан хийсэн байдаг. Түүний резиний хольц нь хүйтний улиралд хүч дамжуулахад (шүдний тусламжтай газрыг маажин) хангалттай уян налархай шинж чанартай байна. Өвлийн дугуйг M+S (англ. Mud and Snow, монг. шавар болон цас) гэсэн тэмдэгээр тэмдэглэдэг. Европын холбооноос 1992 онд тодорхойлсон тодорхойлолтод: <<"M+S" тэмдэгээр тэмдэглэсэн өвлийн дугуйны газартай харьцаx эргэлтийн талбайн хээ болон бүтэц нь цас болон шавартай замд зориулагдсан учир хэвийн дугуйнаас илүү явалт болон зүтгэлтийн шинж чанарыг үзүүлэх ёстой. Мөн түүний хээ нь хэвийн дугуйнаас өргөн, хээ хоорондын зай томтой байхаас гадна хээний гүн нь бас гүн суусан байх шаардлагатай">> хэмээн тодорхойлжээ. Хэдийгээр "М+S" дугуйг ийнхүү тодорхойлсон боловч (2013 оны байдлаар) ямар нэг хуулиар хамгаалсан "хээтэй" өвлийн дугуй байхгүй учир хальтиргаа гулгаатай замд ашиглахад тохиромжгүй дугуйнд ч энэ тэмдэгийг хэрэглэсэн байдаг. Ялангуяа америкийн болон хятадын дугуйн үйлдвэрлэгчид энэ тэмдгийг зуны дугуйнд ч бас хэрэглэсэн байдаг. Уул болон цасан ширхэг бүхий тэмдгийг америкийн зам тээврийн байгууллага нь цас болон шавартай замд туршилт хийн, харьцуулсан дугуйнаас хамгийн багадаа 7%-ийн зүтгэлтийн шинж чанараар илүү тохиолдолд уг тэмдгээр тэмдэглэдэг байна. Өвлийн дугуй нь зуны дугуйтай харьцуулахад хээ нь хавьгүй олон байхаас гадна нийт хээний харьцах ирмэгийн урт зуны дугуйны харьцах ирмэгийн уртаас хамаагүй их байснаар сул газарт илүү барьцалдаx шинж чанарыг үзүүлдэг.

Хүйтний улиралд, хуурай цаг ууртай байх үед дугуйны даралтыг 0,2-0,3 бар даралтаар илүү хийлж явах шаардлагатай бөгөөд үүний учир нь үйлдвэрлэгчийн тооцоолсон, явалтын үед халалтаар үүсэх даралтын хэмжээг зунаас дугуйнаас хамаагүй бага авсантай холбоотой байдаг. Харин цас болон шавартай замд мэдээжийн хэрэг дугуйн хийний даралтыг багасгах ёстой. Цөөн тооны бартаат замын тэрэг нь гулгаатай болон шавартай замд явахдаа дугуйныхаа хээг автоматаар тохируулах системтэй байдаг. Ер нь автомашиныг элс эсвэл шаварт суусан тохиолдолд хөтлөх дугуйны хийг багасгах нь тус болох талтай.

Зуны дугуйг бодвол өвлийн дугуй нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасны дагуух хурдны индекс бүхий дугуйнаас бага хурдны индекстэй дугуйг хэрэглэж болдог. Гэхдээ энэ тохиолдолд "M+S" гэсэн тэмдэгтэй дугуйг ашиглах зүйтэй (дөрвөн улирлын дугуй үүнд орохгүй). Ингэж хэрэглэсэн тохиолдолд жишээ нь германд хянах самбарын ойролцоо цагаан дэвсгэр дээр тухайн дугуйны явж болох дээд хурдыг бичсэн наалдагч цаасыг наадаг. Хурдны дээд хязгаар бүхий хурдны замтай бусад улсуудад ийм тэмдэглэгээг хурдны замын дээд хязгаарын тэмдэглэгээ болгон наах тохиолдол ч бас бий.

Хамгийн түгээмэл өвлийн дугуйн хурдны Т ангилалаас (190 км/ц хүртэл) илүү хурдны ангилалын U, H, V (цөөн тохиолдолд W=270 км/ц хүртэл) тэмдэглэгээтэй дугуйнуудыг бүх төрлийн хэмжээстэйгээр санал болгодог. Өвлийн дугуйг зун болон цасгүй, хуурай асфальтан зам дээр ашиглахад маш хурдан элэгддэг. Мөн түүнчлэн зуны дугуйнаас илүү урт тормосны замтай байх гэх мэт муу талтай.

Автомашины олон клуб болон холбоод нь өвлийн дугуйг зургаан жилээс илүү настайг аль болох ашиглахгүй байхыг зөвлөдөг ба учир нь жил өнгөрөх тусам өвлийн дугуйны резиний хольц нь хатуурсанаар барьцалтын шинж чанараа алддаг аж. Өвлийн дугуйны хээ нь нимгэрэхэд мөн л барьцалт муутай байх учир Австри улсад өвлийн дугуйны хээний гүн нь хамгийн багадаа 4 мм байх ёстой хэмээн шаарддаг байна. Хэрэв 4 мм-ээс бага хээтэй бол зуны дугуйнд тооцдог.

Дугуйн насжилтАвтомашины дугуйн насжилт нь хязгаартай. Огт явалгүй зогсож байсан ч дугуйнд хуучралт явагдан резинд хагаралт өгөн хугарамхай болно. 1980-аад оноос хойш автомашины дугуйн бөөрөнд ДОТ-дугаар гэгчийг дардсаар вулканжуулах болсон. 2000 оноос эхлэн энэхүү ДОТ-дугаар нь дөрвөн оронтой болсон, жишээ нь "4401" гэж байвал үүний 44 нь тухайн жилийн 44 дэхь долоо хоног бол 01 нь 2001 он гэсэн үг. Гурван оронтой ДОТ-дугаар нь 1980-аад онд үйлдвэрлэгдсэн ("236"- 23 дахь долоо хоног 1986 он), харин гурван оронг залгаад гурвалжин тэмдэг байвал 1990-ээд онд үйлдвэрлэгдсэн дугуй гэсэн тайлбар юм. Дугуй элэгдэлд ороод үлдэж байгаа хээг хэр хэмжээтэй үлдсэнийг тогтоох зорилготойгоор Tread Wear Indicator-TWI (орч. элэгдлийн индикатор) гэх тэмдэглэгээ байх ба үүнийг дугуйн хээн завсар жижигхэн товгороор тэмдэглэсэн байдаг. Мөн түүнчлэн энэ тэмдэглэгээг хялбар олох зорилгоор ихэнхдээ TWI үсгийг дугуйн бөөрөнд шивсэн байдаг. Дугуйг зөв хадгалах нь амьдрах хугацааг нь уртасгахад ихээхэн нөлөөтэй, учир нь дугуйг хийсэн каучук нь цаг уурын нөлөөнд орж хуучралт өгөх, бензин тосонд идэгдсэнээр насжилт нь багасдаг.

Шинэ дугуй- Дугуйг үйлдвэрлэхдээ давхарга тус бүрийг тус тусад нь урьдчилан бэлтгэдэг. Үүний дараа зориулалтын шахаж цутгах машинаар, эсвэл хэрээс болон металл хэрээстэй бол Каландр хэрэглэнэ. Дараа нь давхарга тус бүрийг ороогч машинд дугуйны цөмөөс нь эхлэн ороогоод хамгийн гадуур нь гүйлтийн талбайн холимогоор орооно. Ингээд хэвэнд хийн даралтын дор (22 бар хүртэл) вулканжуулна. Вулканжуулалтын хугацаа болон температур нь дугуйны хэмжээс болон зузаанаас шалтгаалан өөр өөр байна (суудлын автомашины дугуйг 170-200°-т 9-13 минут).

Хуучин дугуйнд шинээр хээ татах- Хуучин дугуйнд шинээр хээ тавин вулканжуулах бас нэг арга байдаг. Үүний тулд тухайн дугуйныхаа хээг тусгай машинаар хуулан авч шинэ хээгээ оронд нь тавиад вулканжуулах. Ингэж хийхэд шинэ дугуй хийснээс гурав дахин бага өртөг гардаг. Гэхдээ хуучин дугуйны карказ нь бас хуучирдагийг үйлдвэрлэгчид бодолцон үзээд шинээр хээ тависан дугуйны хурдны индексийг нэг шатаар бууруулдаг байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад зааснаар:

Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:

Тээврийн хэрэгслийн төрөл

Дугуйн хээний гүн (мм)

Суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин

1.6

Автобус, троллейбус

2.0

Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин

1.0

Мотоцикл, мопед

0.8

 

Чиргүүлийн дугуйн хээний гүн нь чирч яваа тээврийн хэрэгслийн дугуйн хээний зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага болсон.

Дугуйн гадаргуу язарсан буюу цоорсон, хээ нь салж хуурсан, утаснууд нь тасарсан;

Дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагариг гэмтсэн, буруу тавигдсан;

Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;

Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан;

Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашиглаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.