• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ДУГУЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

2018-01-01
ДУГУЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

Машины аюулгүй байдал юун дээр тогтдог вэ? энэ бол мэдээж дугуй. Тэгвэл дугуйн онцлог, хэрхэн удаан хэрэглэх, ямар тохиолдолд солих, өвөл зуны дугуйн ялгаа зэрэг мэдээллийг бэлтгэн орууллаа.

 

Дугуйн үүрэг:
  1. Явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах
  2. Дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх
  3. Автомашины тогтворжилтыг сайжруулах
  4. Туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг онцгой үүрэгтэй юм.
Өвлийн дугуй

Манай улс бусад орнуудыг бодвол харьцангуй их цастай, хүйтэн байдаг. Иймээс бид зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг.

Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.
Өвлийн дугуйг сонгохдоо бид бас нэгэн зүйлийг анхаарах шаардлага гардаг. Энэ нь юу вэ гэвэл дугуйн хээ болон хийгдсэн материал байдаг.

Дугуйн хээг өөрийн машины онцлогт тааруулан авах нь аюулгүйгээр зорчих бас нэгэн нөхцөл болдог. Та дараах зургаас таны машинд ямар төрлийн хээтэй дугуй тохирохыг тодорхой харж болох юм.

Хийгдсэн материалын хувьд та хамгийн амархнаар мэдэх боломж бол дугуйн дээрх тэмдэглэгээг сайтар анзаарах явдал юм.

Энэхүү тэмдэглэгээнүүдээс бид хамгийн гол анхаарах зүйл нь М+S гэсэн тэмдэглэгээг анхаарах шаардлагатай юм. Энэ нь шавар болон цасны зориулалттай дугуйг илтгэж байдаг. Өөрөөр хэлбэл бүх улирлын дугуй гэж ойлгоход болох юм.

Мөн энэхүү дугуйн дээр ЦАС, МӨСНИЙ ЗУРАГТАЙ тэмдэглэгээ байвал энэхүү дугуй нь мөс болон цасан дээр явахад ямар нэгэн бэрхшээлгүй юм байна гэж ойлгож болно. Мөн ганц тэмдэглэгээ бус тухайн дугуйн хэр зэрэг зөөлөн резинээр хийгдсэн буй нь тухайн дугуй мөстэй болон цастай замтай харьцах чадварт маш ихээр нөлөөлдөг.

Хэрэв та хөдөө гадагшаа их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм. Энэхүү гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг.