• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2019-09-09
АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2019.09.07-08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 579 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас 382-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж 3 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 3 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Зорчигч унагах хэлбэрээр-1
  • Унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн-1
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -4
  • Мөргөлдөх хэлбэрээр 5
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрэр 2 тус тус бүртгэгдсэн бөгөөд

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн  урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас сэрэмжлүүлж байна.