• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД НИЙТ 363 АЛБА ХААГЧ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА

2018-01-22
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД НИЙТ 363 АЛБА ХААГЧ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2018.01.20,21-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 379 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэл хотод 13 хүн гэмтэж, орон нутагт 1 хүний амь нас хохирсон нөхцөл байдалтай байна. Мөн тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарсантай холбоотойгоор нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал 35 хувиар буурсан байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд дээрх ослын 90 орчим хувь нь жолоочдын буруутай үйлдлийн улмаас гарсан байна.

Тухайлбал:

  1. Төв аймгийн Эрдэнэ сумын Багазүтлүүр гэх газар асфальтан замд Howo маркийн автомашин нь H.Porter маркийн автомашинтай мөргөлдөж жолооч Ц-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол хэрэг гарсанд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн алба хаагчдаас цагдаагийн нийтлэг үүргийн хүрээнд 2017.12.22-ны өдөр БЗД-ийн нутагт гарсан орон байрны хулгайн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан H.Grace маркийн болон бусад 2 тээврийн хэрэгслийг олж тогтоон харъяа нэгижд шалгуулахаар тус тус хүргүүлэн ажиллалаа.