• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2018-02-27
АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2018.02.24,25-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 622 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 414 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 17 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт 6 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг бүртгэгдсэн байна. Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ослын газрыг орхин явсан 3 хэргээс 3 хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 118 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 24, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.

Тухайлбал:

  1. ЧД-ийн нутаг Хайлаастын замд  T.Pruis маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  1. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Ёлын ам гэх газар асфальтан замд T.Mark-2 маркийн автомашин нь  онхолдож зорчигч, Ш нь амь нас хохирсон хэргийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 Цагдаагийн байгууллагын хэмжээнд  2017 онд  192618 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 35212 буюу 18.3 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан байна.

Нийслэлд бүртгэгдсэн 32662 зам тээврийн ослын 3031 буюу 9.3 хувь нь хүний амь нас, эрүүл мэнд тодорхой хэмжээгээр хохирсон осол байхад 26931 буюу 90.7 хувь нь эд материалын хохиролтой осол байна.

Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас  507 хүний амь нас хохирч, 1258  хүн гэмтэж,  иргэн аж ахуйн нэгж байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсанаас 83.2  хувийг  нь нөхөн төлүүлжээ.