"ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2019" МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Орхон аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагч нарын дунд зохион байгуулах “Шилдэг зохицуулагч-2019” тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотод эхэллээ.
Алба хаагчдын ажлын ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой эл тэмцээнд 4 багийн нийт 20 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд тэд Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль эрх зүйн мэдлэг, биет зохицуулалтын ур чадвар, жагсаалын үзлэг, техникийн үзлэг, уран жолоодлого гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулах юм.
Одоогийн байдлаар замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн болон ур чадварын тэмцээнүүд явагдаж дүн гарсан байна.
Тэмцээний шүүгчээр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүх, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэлзүйч, цагдаагийн ахмад Д.Алтаншагай нар ажиллаж байна.