• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“БИ ЦЭВЭР БИЧИГТЭН” ХИЧЭЭНГҮЙ БИЧГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2019-02-19
“БИ ЦЭВЭР БИЧИГТЭН” ХИЧЭЭНГҮЙ БИЧГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”–ний хүрээнд Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд цэвэр, алдаагүй сайхан бичих, эмх цэгцтэй байдлыг хэвшүүлэх зорилгоор “Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичих уралдааныг зохион байгууллаа.

Уралдааны нэгдүгээр шатыг 2019.01.25-02.15-ны өдрийн хооронд албаны харьяа газар, хэлтсүүд дотооддоо зохион байгуулж, шалгарсан 14 алба хаагч өнөөдөр /2019.02.19/ хоёрдугаар шатанд өрсөлдлөө.

Шалгарсан алба хаагчид Монгол хэлний дүрэм, бичгийн эмх цэгц, хичээнгүй бичих чиглэлээр өрсөлдсөнөөс Тэргүүн байрыг Төмөр замын цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Д.Отгондалай эзэлж, хоёрдугаар байранд Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Сэр-Од, гуравдугаар байранд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн хошууч В.Балжинням нар шалгарч өргөмжлөл, цалингийн 10-20 хувиар тус тус шагнууллаа.

 

Мөн оролцсон алба хаагчдийн бүтээлээр тус албанд үзэсгэлэн гаргаж, иргэд олон нийт болон алба хаагчдад танилцуулах юм.