АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ НАР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд “Төв, орон нутаг дахь харьяа нэгжийн ахлах зохицуулагчийн нарын сургалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Сургалтад 56 алба хаагчид мэдлэг, ур чадвар, манлайлалыг нэмэгдүүлэх 15-н төрлийн сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж нар сургалт, зөвлөгөөний үйл ажиллагааг нээж мэдээлэл хийлээ.
Мөн “Замын хөдөлгөөний зохион байгуулалт”, “Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах аргачлал”, “Алба хаагчийн харилцааны соёл, сэтгэл зүйн онцлог”, “Төрийн албаны тухай хууль”, “Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга” зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн багш, судлаач, эрдэмтэд сургалтын заан явуулж байна.