НИЙТИЙН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖОЛООЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА
Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтэс болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран нийтийн такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарт замын хөдөлгөөнд аюулгүй хэрхэн зөв оролцох, зөрчил гаргасан тохиолдолд хяналтын камерын тусламжтай хэрхэн хянаж, торгуулийн арга хэмжээ авдаг, замын хөдөлгөөний хэт ачаалал ямар шалтгаануудаас болж үүсдэг талаар ойлголт өгөх сургалтыг зохион байгуулж байна.