ЖОЛООЧ НАРЫН ТҮР АМРАХ ТАЛБАЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА
Улаанбаатар хотоос Дорнод, Сүхбаатарын чиглэлд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын #хэт_ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооддог явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Чингис хотын орох, гарах цэгт #ТҮР_АМРАХ 330 метр кв талбайг байгуулж, ашиглалтанд хүлээн авлаа.
Жолооч та ядарсан үедээ зайлшгүй тээврийн хэрэгсэл жолоодох шаардлага гарвал хөдөлгөөндөө #зогсолт_хийж, нэгэн хэвийн жолоодлогыг өөрчлөн амрах хэрэгтэй. Энэ нь заавал удаан хугацаагаар байх албагүй бөгөөд аюулгүй жолоодлого хийхэд шаардагдах анхаарлын түвшинг сэргээхэд хэдхэн минут л хангалттай юм.
ТА БҮХНИЙ АЯНЫ ТАНЬ АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.